1983 онд Австралийн эрдэмтэн Warren.J Marshall.B нар ходоодны нугалуурын үрэвсэж, шархалсан хэсгээс нэгэн бичил биет илрүүлжээ. Хожим үүнийг “Хеликобактер” (Helicobacter pylori) гэж нэрлэжээ.
Энэ нян нь грам сөрөг, 2.5-5 мкм урттай, 0.5-1 мкм голчтой, мөлгөр төгсгөлтэй, төгсгөлдөө 3-6 шилбүүртэй. Шилбүүрийнхээ тусламжтайгаар хөдөлж ходоодны салстад шигдэн өөрөөсөө уреаза, протеза, микоза, фосфолипаза-А зэрэг фермент болон эс хордуулагч хор ялгаруулна. Эдгээр нь хоруу чанар ихтэй учраас ходоодны салстыг гэмтээж ходоодны архаг өвчин буюу үрэвсэл, шархлааг үүсгэдэг.
Халдварлах зам
Хеликобактер нь хүнээс хүнд шүлсээр дамжин гэр бүл, хамт олны дотор халдварлана. Ариутгал хангалтгүй эмнэлгийн багаж хэрэгслээр дамжиж болно.
Илрэх шинж
Үрэвсэл, шархлааны байршлаас шалтгаалж өөр өөр шинж тэмдэг илэрнэ.
Үрэвсэл, шарх ходоодны гарах хэсэгт байрласан бол: Өглөөгүүр буюу хоол идсэний дараа огих, бөөлжих, хоол идсэний дараа аюулхайд өвдөх
Үрэвсэл, шарх ходоод, дээд гэдсэнд тархмал байрласан бол: Хоол идсэнээс 20-30 минутын дараа аюулхай, баруун хавирганы нумаар өвдөнө. Огиудас хүрэх, ходоод орчим халуун оргих, хэхрэх, гулгих шинж илэрнэ. Өвдөлт өлөн үед, шөнө дунд үүсч, хоол идсэний дараа намждаг.
Өвдөлт нь “ӨЛСӨХ-ӨВДӨХ-ИДЭХ-НАМЖИХ” маягаар явагддаг. Хүндэрч шархнаас цус алдвал хүрэн зүйлээр бөөлжих, баас хар гарч, царай цайж цонхийно.
Урьдчилан сэргийлэлт
Хеликобактерийн шалтгаант ходоод, дээд гэдэсний архаг өвчнөөр өвчлөхгүйн тулд ариун цэврийн дэглэм сахиж, зөв зохистой хооллох явдал.
Ариун цэврийн дэглэм:
· Хооллохын өмнө гараа тогтмол угаах
· Аяга, халбагаа бусад хүмүүстэй холихгүй байх
· Шүдний сойзыг 2-3 сар тутам солих
· Жимс ногоог сайн угааж, цэвэрлэж хэрэглэх
· Хоолыг бүрэн болгож, шинээр нь хэрэглэх
· Аль болох гадуур хооллохгүй байх
· Идэвхтэй, идэвхгүй буюу дам тамхидалтаас хол байх
· Ажил, амралтын дэглэмийг зохицуулах
· Аливаа эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн эм, тариа хэрэглэхгүй байх
Зөв зохистой хооллолт:
· Өдөрт 5-аас доошгүй удаа хооллох
· Хоолонд хэт халуун ногоо, амтлагч байнга хэрэглэхгүй байх
· Оройн хоолыг 18 цагаас өмнө идэх
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
- uuh em(103.26.193.7)94266200 zalgaj asuu2014 оны 7 сарын 4
- uuh em(103.26.193.14)94266200 zalgaj asuu2014 оны 7 сарын 4
- Зочин(202.70.46.206)Zuvulguu ugsund bayarlalaa. Mash chuhal zubulguu bla. Harin ymar em uuj edgeeh be2014 оны 6 сарын 23